Украинаар ярьсны хариуд оросоор хариуллаа гэж маргаан дэгдээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 22

Украины жуулчин Испанийн Барселоны нисэх буудал дээр хэлний асуудлаас болж том маргаан дэгдээжээ. Юрий Шевчук нь Нью-Йоркийн нэгэн их сургуулийн захирал аж. Олон улсын нислэгийн хэсгийн ажилтан түүнийг украинаар ярьсны хариуд оросоор хариулсанд тэр уурлажээ. Мөн украин хэлээр ярьлаа гэж түүний нислэгийн тийзийг нь хүчингүй болгосон гэж Шевчук нисэх буудлын ажилтныг буруутгаж байгаа гэнэ. Гэхдээ түүний билетийг шалгаад эргүүлж өгсөн байна. Гэвч украин эрийн уур гараагүй аж. Испанийн нислэгийн компанийн ажилчид украин хэлийг үзэн ядаж байна гэж тэрбээр буруутгаад энэ хэлээр ярихын яруу сайхны төлөө тэд надад шинэ тасалбар авч өгөх ёстой гэсэн байна.

Харин нислэгийн компани Шевчукийг өөрийг нь уучлалт гуйхыг шаарджээ. Хэлний асуудлаас болж албаар маргаан дэгдээлээ гэж уг зорчигчийг буруутгаж байгаа гэнэ.

Шевчуктай оросоор ярьсан эмэгтэй ажилтан Украины Львовын уугуул байсан учир түүнийг украинаар ярьж байгааг мэдмэгцээ төрөлх хэлээрээ ярьснаа хэлжээ. Гэвч Шевчук түүнийг дандаа оросоор хариулсан гээд укрианаар ярьснаас нь болж тасалбарыг нь хурааж шалгасан гэж уурласан байна. Тэгвэл нисэхийнхэн түүний тасалбар дээрх тоонууд зөрчилтэй байсан учраас түр хурааж авсан гэж тайлбарлажээ.

Шевчук хэрүүл шуугиан дэгдээгээгүй бол Испанийн нислэгийн компани тасалбарын асуудал гарсан зорчигчидтойгоо уулзаж, шинэ билет өгдөгийнхөө дагуу түүнд шинийг өгөх байсан гэнэ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 06 сарын 22

delhiid ukrain shig teneg hymyys baihgui bolood baina

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 06 сарын 22

delhiid ukrain shig teneg hymyys baihgui bolood baina

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 06 сарын 22

teneg ykrain chin haa baisan ispanid ukrainaaraa yrihaar hen oilgohiin shalihgui oron baij moroodtsiin

0  |  0
Top