АНУ-ын Ерөнхийлөгчийг санагдуулахаар гол дүртэй “Юлий Цезарь” жүжгийн найруулагчийн эхнэр цагдаад өргөдөл гаргажээ. Түүнийг хөнөөнө гэж утсаар заналхийлж байгаа аж. Цагдаа нар уг хэргийг мөрдөж эхэлсэн байна.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр сүрдүүлэгч этгээд “Доналд Трампыг үхээсэй гэж танай нөхөр хүсч байгаа шиг би таны үхлийг хүсч байна” гэж найруулагчийн эхнэр рүү ярьжээ.
Нью-Йоркийн нэгэн театр Уильяа Шекспирийн “Юлий Цезарь”-аас сэдэвлэсэн энэ жүжгийг тавихаас татгалзсаны дараа өөр театр авчээ. Жүжигт гол дүр Цезарь Трампыг санагдуулахаар дүрслэгдсэн байна.
Ромын алдартай, нөлөө бүхий удирдагч Юлий Цезарийг дарангуйлагч болохоос нь эмээж сенаторууд нь алж байгаа тухай гарах энэ жүжгийн одоогийн хувилбар дээр улстөрчид орчин үеийн костюмтай гарах бол гол дүр нь гадаад төрхөөрөө Америкийн Ерөнхийлөгчийг санагдуулж байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )