Мухиддин Фахд: Дүүгийн минь хувь заяа тодорхойгүй байна, АНУ түүнийг хөнөөчихлөө

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвслийн сөнөөсөн Сирийн армийн онгоцны нисгэгчийн ах дүүс “RT” агентлагт ярилцлага өгчээ. Сирийн дэд хурандаа Али Фахдын онгоц энэ сарын 18-нд олон улсын цэргийн эвслийн цохилтод өртөн сүйрсэн билээ.

Мухиддин Фахд:Би Али Фахдын үеэл ах нь. Дүүгийнхээ талаар одоог хүртэл юу ч мэдэхгүй байна. Тэр амьд эсэхийг мэдэж чадахгүй байгаа. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл “Исламын улс”-ын талд ажиллаж байна. Дүү минь Сири улсаа хамгаалахаар террористуудын эсрэг агаарын цохилт өгч яваад сураггүй боллоо. Албан үүргээ гүйцэтгэж явсан түүнийг АНУ сөнөөлөө. Бидэнд хэлсэн ганц зүйл нь түүнийг 24 цагийн дараа аварсан, Курдийн эмнэлэгт хүргэсэн гэсэн. Тэр яаж байгаа бол, одоо хаана байгаа бол, бид мэдмээр байна. Арабын орнууд болон Сирийн холбоотон орнууд дүүг минь олоход туслаач. АНУ яг хэнийг хамгаалаад байна вэ. Манайхан хэнтэй дайтсан болж таарах вэ, АНУ-тай юмуу, “Исламын улс”-тай юмуу.

Сирийн Батлан хамгаалах яамнаас нисгэгчийг эмнэлэгт хүргэсэн гэснээс өөр зүйлийг ах дүүст нь мэдэгдээгүй гэнэ.


Алигийн авга ах Файез Фахд:Дүү минь Ракка хот дахь “Исламын улс”-ын үйл ажиллагааны төвийг устгахаар явж байгаад алга боллоо. Түүнийг газраас дэмжиж байсан Израилийн гурван цэрэг амиа алдсан. АНУ манай онгоцыг сөнөөж байгаа нь “Исламын улс”-ыг дэмжиж байна аа л гэсэн үг. Эргэлзэх юм алга.

АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвсэл Сирийг террористуудаас чөлөөлөх гэж байгаа гэж боддог байлаа. Харин сүүлийн үед хийж байгаа үйлдлүүд нь эсрэгээрээ байна.

“Исламын улс”-ын эсрэг тэмцэхээр байгуулагдсан олон улсын цэргийн эвсэл өмнө нь Ат Танфед Сирийн цэргүүд рүү дайрч байжээ. Сүүлийн хэдэн сард Сирийн Засгийн газрын цэргүүд гурван удаа дайралтад өртсөн байна.


Сирийн нисгэгчийн нагац ах Захра:Миний дүү “Исламын улс”-ыг үзэн яддаг хүн. Тэр Сирийнхээ тэнгэрт нисч явсан болохоос АНУ-ын газар нутагт биш шүү дээ. Бид газар нутгаа хамгаалж болохгүй юм гэж үү. Америкийн цэргүүдийг би дүүгийнхээ амь насанд халдсан гэж буруутгаж байна. АНУ “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд Сирийн цэргүүдтэй нөхөрлөх ёстой болохоос тэднийг сөнөөх эрхгүй. Тэд “Исламын улс”-ыг өөрсдөө бий болгож, хамгаалж байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Биднийг хамгаалж, албан үүргээ гүйцэтгэж явсан дүүгийн минь хувь тавилан тодорхойгүй боллоо.

О.Чанцаа

 WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(202.9.43.138) 2017 оны 06 сарын 23

ugaasaa l amerik l uursduu bii bolgoson show. gol sanhuujuulegch demjigch uls chini amerik gedeg. hulgaich l hulgaichiig bariarai gej busdiin anhaarliig busnuilan samuuruuldag

0  |  0
Top