Техасын оршин суугч рекламны самбар хөлслөн Трампын талаар үг бичжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

Техасын нэгэн оршин суугч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжиж байгаагаа зарлалын самбар ашиглан илэрхийлжээ. “The Hill”-д мэдээлснээр, тэрбээр Трамп ОХУ-ын дэмжлэгээр гарч ирээгүй гэдгийг хүмүүст ойлгуулахыг хүссэн байна.

“ABS News: Би та нартай хамт өссөн. Гэхдээ одоо энэ бүхнийг дуусгая. Оросууд Доналд Трампыг сонгосон юм биш. Үүнийг би хийсэн. Кайл Кортни” гэж тэрбээр бичжээ. Энэ самбар хамгийн багадаа л хоёр сар байрлах гэнэ.

Доналд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болоход нь ОХУ тусалсан гэсэн маргаант асуудлыг долоон сарын турш шалгаж байгаа билээ. Олон сар мөрдөөд ч түүнийг Оростой холбоотой гэдгийг нотлоогүйг Трамп хэлж байсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top