Обама хэрхэн Оросын эсрэг ажиллагаа бэлтгэж байсан бэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 24

Барак Обама Ерөнхийлөгчийн суудалд байхдаа Америкийн кибер зэвсгийг Оросын эсрэг ашиглаж, цаашид ашиглахаар бэлтгэж байсан талаар “The Washington Post” сонин мэдээлжээ. Обама мөн энэ аргаараа ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон гэх асуудалд хариу барих гэж байсан аж. Үүнийгээ эртнээс төлөвлөж байсныг нь өнгөрсөн оны наймдугаар сарын тагнуулын мэдээ гэрчлэх юм байна.

Түүнчлэн Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн хуурамч гарна гэж байсан билээ. Харин Обама Ардчилсан намын серверт ОХУ халдлаа гээд нотолгоо байгааг ч хэлж байсан. Гэхдээ тэр хөдөлшгүй баримтаа гаргаж ирэн олонд дэлгэж чадаагүй. АНУ-ын сонгуульд Оросын нөлөө орсон гэх асуудлыг ярилцахад оролцдог байсан Обамагийн засаг захиргааны түшмэл ярихдаа түүнийг Цагаан ордонд байх хугацаанд олон ойлгомжгүй зүйл болдог байсныг хэлж байжээ.

Обама Орост хариу барих олон арга бэлтгэж байсны нэг нь кибер дайралт гэнэ. Тагнуулын төв газрын нууц баримтуудыг дэлгэсэн хэрэгт мөн л Путиний оролцоо байсан гэж үзсэн Обама Оросын эдийн засгийг сүйрүүлэх хориг арга хэмжээ авсан. Харин Доналд Трампыг тангараг өргөх хүртэл тэр Оросын 35 дипломатыг л хөөж амжсан юм. Обамагийн авсан эдийн засгийн арга хэмжээ нь Орост мэдэгдээ ч үгүй өнгөрчээ.

ОХУ-д сууж байсан АНУ-ын Элчин сайд асан Майкл Макфолын ярьж байгаагаар, Орост ийм хариу барьсан нь хангалттай биш гэнэ. Одоо Цагаан ордон болон конгресс АНУ-ын дотоод хэрэгт Оросыг дахин оролцуулахгүйн тулд шинэ арга хэмжээ авах хэрэгтэй аж. ОХУ тус улсын бүрэн эрхэд халдсан, ардчиллын хамгийн хүрч боломгүй үйл явц сонгуульд нь нөлөөлсөн учир энэ нь хангалттай шийтгэл биш, Кремль үүнийхээ төлөө илүү өндөр үнэ төлөх ёстой гэж Элчин сайд асан үзэж байна.

АНУ Орост том хариуг аль хэдийн бэлдсэн ч үүнийг Доналд Трамп дэмжих эсэх нь эргэлзээтэй байна. Трамп “Үнэхээр ийм зүйл байсан юм бол Ерөнхийлөгч Обама өөрөө яагаад арга хэмжээ авахаа зогсоосон юм бол. ОХУ манай сонгууль дээр тийм идэвхтэй ажилласан юм бол энэ нь Обамагийн засаг захиргааны үед болсон явдал биш үү” гэж байсан удаатай.

Тэгвэл ОХУ-ын хувьд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй гэдгээ мэдэгдэж, гадны улсын сонгуульд нөлөөлж чадахгүй гэдэг. Оросын Ерөнхийлөгч Путин “Энэ яриаг америкчууд зөвхөн улс төрийн дотоод асуудалтайгаа тэмцэх гэж гаргасан. Бид ямар ч кибер дайралт хийгээгүй. Яаж тэгж бодож чаддаг байна аа. Өөр улс, тэр тусмаа Орос шиг улс яах гэж бусад орны хэрэгт оролцох юм бэ” гэж хэлсэн билээ.

Путиний яриаг нотлох нэгэн судалгааны дүн гарчээ. Энэ нь америкчуудын 32 хувь нь засаг захиргаа нь илүү чухал сэдвээс гажих гэж, дотоод хямралаа нуух гэж Трамп Оростой холбоотой, түүнийг ялахад нь ОХУ тусалсан гэж дуулиан дэгдээж байгаа нь үнэн гэж хариулсан судалгааны дүн юм.

Путин түүнчлэн саяхан дэлгэцнээ гарсан Америкийн найруулагч Оливер Стоуны баримтат кинонд “АНУ өөрөө харин Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд байнга оролцдог байсан. Дипломат сувгаар ч нөлөөлж байсан. 2000, 2012 онд манай сонгуульд хөндлөнгөөс оролцсон. 2012 онд илүү түрэмгий байсан нь үнэн. Яаж гэдгийг нь тэр бүрчлэн дурдмааргүй байна” гэж хэлсэн юм.


О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.196) 2017 оны 06 сарын 25

хи хи МАН-ынхаа одоо өнгөрсөн аан юу ч гэж Гонгиноод, уйлагнаад яаж ч чадахгүй ээ

0  |  0
Зочин(46.105.100.149) 2017 оны 06 сарын 24

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
Зочин(146.185.177.103) 2017 оны 06 сарын 24

Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. ”Чингис бонд”-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой

0  |  0
Сайхнаа(109.163.234.7) 2017 оны 06 сарын 24

Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!

0  |  0
Болд(46.105.100.149) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Сайхнаа(193.90.12.86) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Сайхнаа(5.199.130.188) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Сайхнаа(51.15.62.146) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
nom(66.181.185.171) 2017 оны 06 сарын 24

KOMUNIZM BAIGUULAH N GEED ESREG BOLJ

0  |  0
Top