Колумбад хөлөг онгоц сүйрч, гурван өдрийн гашуудал зарлалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 26

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос Пеньоль Гуатапед сүйрсэн аяллын хөлөг онгоцны талаар мэдээлэл хийлээ. Одоогоор зургаан хүн амиа алдсаныг тогтоогоод байгаа аж. 122 хүн амьд гарсан байна. Тэдний биеийн байдал нь сайн байгаа гэнэ. 22 хүн сураггүй болжээ.

Эрж хайх, аврах ажиллагаа шөнийн туршид явагдсан байна. Гуатапегийн захирагч Марлени Гарсиа Оспина хөлгийн сүйрэлтэй холбоотойгоор гурван өдрийн гашуудал зарлажээ. Хөлөг онгоцонд 150 жуулчин явсан бөгөөд тэдэнд аврах хантааз байгаагүй гэнэ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top