Путин сонгуулийн өмнө яагаад нууцаа дэлгэв

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Россия 1” телевизэд өгсөн ярилцлагадаа Улсын аюулгүй байдлын хороо /КГБ/-ны офицер байхдаа Зөвлөлтийн хууль бус тагнуулчидтай хамт ажилладаг байснаа ярьжээ. Үүнийг нь “Тhe Times” сонин “Путин амьдралд аюултай, хууль бус хүмүүстэй тэмцдэг байсан гэсэн утгаар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас есөн сарын өмнө ингэж ярьж байгаа нь эх оронч байр сууриа бэхжүүлэх гэж буй хэрэг” гэж дүгнэж байна.

Путин Бүгд найрамдах ардчилсан Герман улсад Зөвлөлтийн хууль бус тагнуулчидтай ажиллаж байсан гэж “Тhe Times”-ийн тоймч Том Парфитт онцолжээ.

“ЗСБНХУ-ын Гадаад тагнуулын албанд ажиллаж байсан минь зөвхөн гадаад тагнуултай холбоотой биш. Хууль бус тагнуултай холбоотой юм. Энэ хүмүүс ямар хүмүүс гэдгийг би мэднэ. Эд бол онцгой хүмүүс. Онцгой чанар, онцгой итгэл үнэмшилтэй хүмүүс. Зан ааш нь ч онцгой. Энгийн амьдрал, гэр бүл, ойр дотныхноосоо татгалзаж, олон жилээр эх орноосоо явж, амьдралаа зөвхөн эх орондоо зориулахыг хүн бүр чаддаг юм биш” гэж Путин хэлжээ.

Оросын Ерөнхийлөгч түүнчлэн тагнуулчдад аз жаргал, сайн сайхныг хүсээд “Тэд миний үгийг сонсч байгаа гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Тагнуулчдад хандаж хэлсэн Путиний энэ үг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж Оросыг буруутгаж байгаад болон Европын бодлогод хандаж, Баруунд хаягласан харагдаж байгааг “The Times” онцолжээ. Харин Вашингтон Путиний үгийг өдөөн хатгалга гэж үзсэн байна.

Путин Дрезденд юу хийдэг байсан тухай өмнө нь ямар ч ярилцлагад тодорхой дурдагдаагүй байсан юм.

Путин дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчийн суудалд суухаар өрсөлдөнө гэж зарлаагүй байгаа ч түүний рейтинг өндөр хэвээр байна. Оросуудын 87 хувь нь Путинд итгэл хүлээлгэж байгааг олон судалгаа харуулдаг. Харин Путиний зөвлөхүүдийн гол даалгавар нь сонгогчдын дэмжлэгийг бэхжүүлэх. Ялангуяа Путиний хувийн амьдралын таагүй нээлтүүд, аймшиггүйгээр КГБ-д ажиллаж байсан зэргийг оросууд мэддэг болсон энэ үед тэд болгоомжтой ажиллаж байгаа гэж “Тhe Times” дүгнэж байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баттцэнгэл(202.70.46.233) 2017 оны 06 сарын 27

Хууль бус биш албан ёсны бус байлгүй дээ. Орос эх хувийг нь олж харахсан.

0  |  0
Бта(122.201.31.131) 2017 оны 06 сарын 27

Манай Бат-Эрдэнэ аварга нэг өнжөөд 8 дараалан түрүүлдэг шиг л юм даа Путин.

0  |  0
балбар(112.72.11.121) 2017 оны 06 сарын 27

аугаа улс төрч оросын ард түмэн азтай өөрсдөө ч аугуу ард түмэн

0  |  0
unshigch(178.198.152.161) 2017 оны 06 сарын 27

aguu ard tymen aguu hyn. aguu uls yndesten. mongol shig Heden zuunii tursh gadaad bogs dolooj baisangyi. Heden zuunii tursh hoorondoo yzen yadaj alaltssan yhryyd etsestee olon torliin bogs dolooj guilga guij odor honogiig ongoroono

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 06 сарын 27

aguu hyndee, anita geed nereer ajillaj baisan aguu tagnuulch emegtei bainaa ,,,bas , yneheer baharhmaar byr 13 nastaigaasaa gene, dainii yeiin stalin, cherchill, rusvelt 3-iin amiig avrahtagnuuliin ajillagaand amjilttai orolzson geed barimtat medeelel garlaa,,,,

0  |  0
songogch(113.210.176.52) 2017 оны 06 сарын 27

Undesnii terguulegch sait ene ter geel hutdaad bh yum.uls eh orond urnuj bgaa zuiliig tsag tuhaid ni hurdan shuurhai medeeleech.songuuliin tuhai yamarch medee.medeelel bhgui bn shu de

0  |  0
Top