RT:Орчин үеийн Монголын түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль дахин явагдахаар боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

Олон улсын мэдээллийн “RT” агентлаг манай улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар ийнхүү мэдээлжээ.

Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж, сөрөг хүчнээс нэр дэвшигч нь саналын тоогоороо тэргүүлж явсан ч хоёр дахь шатны сонгууль явагдахаар боллоо. Тус улсын эрх баригч нам Монгол ардын намаас нэр дэвшигч, парламентын спикер Миеэгомбын Энхболд, сөрөг хүчин Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга нар хоёр дахь шатанд өрсөлдөхөөр үлдлээ. Энэ талаар тус улсын Сонгуулийн ерөнхий хороо иргэдийн саналыг 100 хувь тоолсныхоо дараа мэдээлэв.

Сонгуулийн эхний шатанд ялалт сөрөг хүчний нэр дэвшигчийн талд байжээ. Халтмаагийн Баттулга сонгогчдоос 517478 санал авсан бол М.Энхболдын талд 411748 хүн саналаа өгсөн байна. Харин Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарт 409899 хүн саналаа өгчээ.

Ийнхүү орчин үеийн Монголын түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль дахин явагдахаар боллоо.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саак(27.123.214.122) 2017 оны 06 сарын 29

Манаи ард түмэн ухаантаи болохоор монгол ялалт баигуулав дахин барилдуул гэдэг дээ дахин монгол ялна ард түмэн маань хичээгээрэи хар сурталд итгэж болохгүи амжилт хүсье босоо ард түмэн минь...

0  |  0
ambrosia(58.123.151.188) 2017 оны 06 сарын 27

ganbaatar solongost urvasan urvagch hulgaich enhbold ch gesen solongosiin hol gar nogoodoh n hen yum buu med harahaas huiten tsaraitai yavch oodtei hun bish shorongoos garch irsen amitan shig 3uulaa zail

0  |  0
G(211.36.142.230) 2017 оны 06 сарын 27

M.энхболд. Биздаа. Зайлаач

0  |  0
зочин(103.57.92.39) 2017 оны 06 сарын 27

МАХН хүчтэй байлаа. Ганбаатар бараг шахлаа

0  |  0
z(103.10.23.4) 2017 оны 06 сарын 27

hamgin undur sanaltaig ni gargah eh oronch setgel bga bolob u

0  |  0
Gant(203.232.114.210) 2017 оны 06 сарын 27

ediin zasgiin hyamrald orchood baiz dahiad songuuli gej buun mungu gargahnee. Enechin bidnii tatvariim mungu shu dee. Enhbold neree tatmaar yum. Yg Ganbaatar iluu baisan yagaad Enhbold bolchih booo

0  |  0
болд(203.91.118.72) 2017 оны 06 сарын 27

3дах хүчин маш өндөр санал авсан нь МАНАН-г айлгах нэг дохио юм.Ард түмэн шинэчлэлийг хүсч байна даа

0  |  0
Зочин(202.9.43.150) 2017 оны 06 сарын 27

Эдийн засаг хүнд байхад дахиад л мөнгө зарлагадах тиймхэн байна.

0  |  0
Top