Хойд хөршийн Москва орчимд аймшигт хэрэг гарчээ. Москвагийн ойролцоох тосгонд нэгэн эмэгтэй нөхрөөсөө салсныхаа дараа хоёр охиноо хэрчиж алахаар дайрсан байна. 11 настай Анастасия болон хоёр настай Ксения нар гэдэс нь зүсэгдсэн шархтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Тэдний биеийн байдал хүнд байгаа гэнэ.
“Life.ru” сайтын мэдээлснээр, уг эмэгтэй нөхрөөсөө салсандаа уурлан гал тогооноосоо хутга барин охид руугаа дайрчээ. Цагдаа нар эмэгтэйг баривчилсан байна. Хэрэг гарсан үеийн нөхцөл байдлыг шалгаж байгаа учир илүү мэдээлэл өгөхөөс Москвагийн цагдаагийн газар татгалзжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 7 )
shuud buudchih
ter salsan nöhör luugee dairahgui yasiin
teneg novsh ve,huuhed yamar buruutai yum