Иванка Трампыг бусдын бүтээл хуулбарласан хэргээр шүүхэд дууджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

Италийн “Aquazzura” гутлын брэнд Иванка Трампын компанийг тус брэндийн шайхайнуудыг нь тэр чигт нь хуулбарласан гэж буруутгаж байна. “Aquazzura” энэ дагуугаа шүүхэд гомдол гаргажээ.

Тус брэндийнхэн Иванкагийн “Ivanka Trump Collection” компанийг тэдний “Wild Thing” шаахайн загварыг хуулбарлан гутлууд гаргасан гэдэгт итгэлтэй байгаа аж. Жинхэнэ нь 800 ам.доллароор худалдаалагддаг энэ шаахайн “Hettie” гэх хуулбар нь /Иванкагийн компанийн гаргасан загвар/ 150 доллароор буюу их хямд үнээр худалдаалагдаж байгаа гэнэ. Үнийн энэ их зөрүү нь анхаарал татаж байгааг Италийн компани хэлж байна.


Зүүн талд “Aquazzura” компанийн гутал, баруун талд “Ivanka Trump Collection”-ых.


Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка “Би энэ гутлын загвар дизайныг гаргах үйл явцад оролцоогүй. “Hettie” сандаалыг худалдаалах ажилд ч оролцоогүй” гэсэн байна. Тэрбээр Цагаан ордонд их завгүй байна гээд шүүхэд очихоос зугтааж байгаа гэнэ. Харин шүүх хатуу хандаж, Иванка Трамп аравдугаар сараас өмнө шүүхэд очиж мэдүүлэг өгөх болжээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top