Европын зөвлөлийн парламентын ассамблейн даргыг Оростой нийлсэн гэж албан тушаалаас нь огцруулж, импичмент зарлах шийдвэрийг тус зөвлөлийн товчоо нь гаргажээ. Испани эр Педро Аграмунтын эрхийг нь хасч, түүнд итгэл үзүүлэхгүй гэсэн байна. Ирэх аравдугаар сард Аграмунтын орны хүнийг томилох санал хураалт явагдах аж. Энэ хүртэл түүний оронд доод тушаалд нь байсан төлөөлөгчид ажиллах юм байна.
Педро Аграмунтыг Сирид очиж тус улсын асуудлыг өөрөө зохицуулах гэж оролдсон, Оростой хэлэлцээр хийсэн гэж буруутгажээ. Харин ОХУ-ын хэвлэлүүд үүнийг Украины хүсэл гэж бичиж байна. Тэд Аграмунтыг огцруулж, оронд нь Дээд Радагийн гишүүн Георгий Логвинскийг Европын зөвлөлийн парламентын ассамблейн даргын албан тушаал руу зүтгүүлж байгаа бололтой. Түүнчлэн Испани улс Педро Аграмунтыг албан тушаалаас нь авч хаях гэсэн Европын зөвлөлд дургүйцлээ илэрхийлж байна. Мадрид энэ явдлыг дарамт шахалт гэж үзэж байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )