Теннисчин Винус Уильямс осол гаргаж хүний аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

Америкийн алдарт теннисчин Винус Уильямс зам тээврийн осол гаргаж, уг ослоор хүний амь эрсэдсэн байна. “TMS Sports”-д мэдээлснээр, шинжилгээгээр Уильямсын цусанд согтууруулах ундаа болон мансууруулах бодис зэрэг зүйл илрээгүй аж.

Винус Уильямсын машин 78 настай Жером Барсогийн машинтай мөргөлдөж, уг эрэгтэй эмнэлэгт хоёр долоо хоноод нас баржээ. Харин хамт явсан эхнэр нь амьд үлдсэн байна. Цагдаа нар В.Уильямсыг буруутай гэж үзэж байгаа аж. Мөн теннисчин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж ослын үеэр тэнд байсан гэрч нар ярьжээ. Тэрбээр маш хурдтайгаар зам руу орж ирсэн гэнэ. Харин Уильямсын өмгөөлөгч нь энэ явдал осол байсан гэжээ.

“Их дуулга”-ын долоон удаагийн аварга 37 настай Винус Уильямс ирэх долоо хоногт Лондонд Уимблдоны 20 дахь тэмцээнд оролцох юм. Серена Уильямс, Винус Уильямс гэх эгч, дүү хоёр эмэгтэйчүүдийн талбайн теннисээр дэлхийд ноёрхож байгаа билээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top