ОХУ-ын Челябинск мужид долоон см хүртэл хэмжээтэй мөндөр, аадар бороо оржээ. Байгалийн энэ үзэгдлээс болж хэд хэдэн газар хохирол учирсан байна. Эрчим хүчний доголдол үүсч, ургац сүйдэн хөдөө аж ахуйд хохирол учирсан талаар тус мужийн Онц байдлын алба мэдээлжээ. Нийт 2700 га газар сүйдсэн байна.
Түүнчлэн орон сууцны барилгууд, зарим албан байгууллагын цонх, дээвэр гэмтжээ. Тээврийн хэрэгслүүдийн цонх шил мөн хагарсан гэнэ.
Том хэмжээтэй мөндөр, аадар борооноос үүдэн зарим газар нь онц байдал зарласан байна. Салхи 20-25 м/с болж ширүүсэн аадар бороо орох талаар цаг уурын байгууллагууд зарлаж байжээ. Мөн Москвад өнөөдөр дуу цахилгаантай ширүүн бороо орох төлөвтэй байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )