ОХУ Европын Холбоог хоригоо цуцалтал нь хариу барина

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 01

ОХУ Европын Холбооны хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнд тавьсан хоригоо 18 сараар сунгажээ. ЕХ Орост тавьсан эдийн засгийн хоригоо зургаан сараар сунгасны хариуд ОХУ ч бас ийнхүү арга хэмжээ авсан байна. Ерөнхий сайд Дмитрий Медведев “2018 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл Европын Холбооны хүнсний бүтээгдэхүүнийг нутаг дэвсгэр рүүгээ оруулахгүй” гэж зарлажээ.

Европын Холбоо хоригоо цуцлах хүртэл Орос улс хариу хориг арга хэмжээ авсаар байх аж. Украины хямрал, Крымийн хойг ОХУ-д нэгдсэн зэргээс болж 2014 онд Европын Холбоо Оросыг буруутган эдийн засгийн хориг тавьсан билээ. Хариуд нь ОХУ Европын Холбоонд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эдийг нэвтрүүлэхийг хориглосон нь эдийн засагт нь халтай ч дотоодын үйлдвэрлэл, газар тариаланд нь сайнаар нөлөөлсөн үйл явдал болсныг Ерөнхийлөгч Путин саяхан иргэдтэйгээ шууд нэвтрүүлгээр уулзахдаа онцолж байсан юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(202.21.117.34) 2017 оны 07 сарын 06

Энэ хориг Орост хохирол биш харин ололт амжилт авчирсан. Гаднаас авдаг бэлэн зүйлсээ өөрсдөө хийж сурч байна.Дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд их ашигтайгаар туссан. Монголд ийм хориг тавих юм бол бас бүхнийг хүчээр өөрсдөө хийж сурна. Аливаа юмыг хорих тусам дотроо улам хүчирхэгжин боловсорч байдаг байалийн хууль юм даа

0  |  0
болдоо(27.123.214.106) 2017 оны 07 сарын 01

Путин прав

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 01

onzlood baihdaa yahavdee, orosiin dotood uildverlel, gazar tarialan geed byh ediin zasagt ni ashigtaigaar tussan shyydee, ediin zasag ni osoj ehelsen, ard tymen ni ch ter horigiig toohgui baigaa, boon bayar baigaa,,,,oorsdoo l hiih heregtei, bid ch gesen

0  |  0
Top