Францын Авиньонд зэвсэглэсэн хоёр хүн хүмүүс рүү гал нээжээ. Энэ үеэр хамгийн багадаа л найман хүн шархадсан байна. Тэдэн дунд долоон настай хүүхэд ч байгаа аж. “La Provence”-ийн мэдээлснээр, гэмт этгээдүүд сүм рүү машинтай очин хүмүүсийг сүрдүүлж, гал нээж эхэлжээ. Тэд хэргийн газраас зугтааж амжсан байна.
Одоохондоо энэ хэргийг террорист ажиллагаа гэж үзэхэд эрт байгааг цагдаа нар мэдээлжээ. Залуусын хооронд үүссэн маргаанаас болсон хэрэг байж магадгүй гэнэ.
О.Чанцаа