Германы Хамбург хотод энэ сарын 7-8-нд “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт болно. Тэгвэл тус хотод өчигдөр “Их-20”-ийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал болжээ. 25 мянга орчим хүн экологийн асуудлыг шийдвэрлэхэд ахицтай зүйл хийх, глобалчлалыг шударга явуулахыг шаардан жагссан байна. Мөн АНУ болон Канадтай чөлөөт худалдааны бүс байгуулахыг эсэргүүцжээ. Эсэргүүцлийн арга хэмжээ харьцангуй тайван өнгөрсөн байна.
Хэд хоногийн дараа болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр зарим улс төрийн хүчнийхэн, хүний эрхийн болон байгаль хамгаалах байгууллага, глобалчлалыг эсэргүүцэгчид томоохон жагсаал өрнүүлж магадгүй байгаа аж. Хууль сахиулах байгууллагынхан бэлэн байдалд ажиллаж байна. “ВВС” агентлагийн мэдээлснээр, “Их 20”-ийг эсэргүүцсэн “G20 not welcome here” гэх нэртэй жагсаал энэ сарын 8-нд болох төлөвтэй байгаа гэнэ. Үүнд 150 мянган хүн оролцохоор байгаа аж.
Хэв журам зөрчигчдийг саатуулах түр байруудыг Хамбург хотод барьжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр 20 мянга гаруй цагдаа ажиллах юм байна.
О.Чанцаа