Турк улс ОХУ-ыг дайсан орнуудынхаа жагсаалтаас хаслаа

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

Турк улс ОХУ-ыг дайсагнасан харилцаатай буюу аюул учруулж болох орнуудын жагсаалтаасаа хассан тухай Today’s Zaman сонинд мэдээлжээ. ОХУ нь Туркийн Аюулгүй байдлын зөвлөлийн “Хар данс”-нд аль ЗХУ Курдистаныг дэмжих болсон үеэс эхлэн бичигдсэн юм. Баттай баримт байхгүй ч Туркийн эрх баригчид Москва курдуудыг зэвсгээр хангадаг байсан гэж сэрддэг юм. Гэсэн ч хоёр улсын харилцаа сүүлийн үед сайжирсан учир ийнхүү дайсагнасан орнуудын жагсаалтаасаа хасч байгаа юм байна. ОХУ-ын иргэд Туркт визгүй жуулчлах болсон нь үүний баталгаа юм. Хоёр улс цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тохироонд хүрснээс гадна Баруун Европыг байгалийн хийгээр хангах “Южный поток” хий дамжуулах хоолой Туркийн нутгаар дайрч өнгөрөхөөр болсон билээ. Турк улс ойрын хугацаанд нэг бус улсыг “Хар данс”-наасаа хасахаар төлөвлөж байгаа аж.  

 

С.Төгөлдөр

Top