Сицилийн мафийнхан дүрвэгчдийг ашиглаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 04

Сицилийн маф дүрвэгчдээр хар тамхины наймаа хийлгэхээр шахаж байна. Мафийн бүлэглэлүүд Африкийн дүрвэгч нарыг гэмт хэргийн зорилгоор ашиглаж, тэдний төлөө ажиллахаас татгалзсан хүмүүсийг хатуу шийтгэж байгаа аж. Италийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, тус улсад очсон дүрвэгч бүрийг тэд бүлэгтээ элсүүлэн авч байгаа гэнэ.

Түүнчлэн сайхан амьдрал эрж Италид очсон олон бүсгүйн амьдрал маш хүнд байна. Мафийнхан тэдэнд биеэ үнэлэхийг тулгажээ. Орох орон, уух усгүй байгаа тэд биеэ үнэлж өл залгуулахаас өөр аргагүй болдог аж. Олон улсын мэдээллийн “RT” агентлагийн сурвалжлах багийг Италийн нэгэн зах дээр очиход Африкаас ирсэн дүрвэгч нар мансууруулах бодис зарж, хүүхнүүд нь биеэ үнэлж байжээ. Тэд яриа өгөхөөс татгалзаж байсан ч өсвөр насны жаахан охид гэдэг нь харагдаж байсан гэнэ.

Нигерээс Италид ирсэн нэгэн дүрвэгч залуу ярихдаа “Мафийнхан намайг өөрсдийнх нь төлөө зүтгэвэл ажлын байр олж өгнө гэсэн. Хар тамхи зарахыг шаардахад нь би зөвшөөрөөгүй. Ингэлээ гээд тэд намайг зодож, хамаг зүйлийг минь хураасан. Бидэнд орох орон, ууж идэх зүйл байхгүй, ажил олдохгүй хэцүү байна” гэжээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Top