Япон улс 2030 оноос өмнө сар руу хүн илгээхээр төлөвлөж байгаа талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тус улсын Агаар мандал, сансар судлалын агентлаг /JAXA/ 2025 онд сарны тойрог замд станц барих NASA-гийн төсөлд нэгдэх гэнэ. Ийнхүү тус станцыг саран дээр сансрын нисэгчээ буулгахад дамжлага болгон ашиглах юм байна.
Япон улс сар руу хүнээ илгээсэн хоёр дахь орон болохоор хичээж байна. АНУ нь саран дээр сансрын нисэгч буулгасан ганц орон. Америкийн сансрын нисэгчид 1969-1972 онд саран дээр зургаан удаа бууж байсан билээ.
О.Чанцаа