ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Си Жинпин нар өчигдөр Кремльд уулзжээ. Тэд хоёр улс эдийн засаг, соёл, нийгэм, улс төрийн салбарт хамтран ажиллах тухай нэлээд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан байна. Путин “Орос, Хятадын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн” гэсэн бол Си Жинпин хэлэхдээ “Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлаас үл хамааран хоёр орны харилцаа тууштай хэвээр байна” гэжээ.
Орос, Хятадын удирдагч нар нэн түрүүнд БНАСАУ-д хандан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг биелүүлэхийг уриалсан байна. Гэхдээ Ази-Номхон далайн бүсэд пуужингийн довтолгооноос хамгаалах систем байршуулж байгаад ОХУ, Хятад хоёр түгшиж байгаа юм.
Түүнчлэн Оросын “Роснефть”, Хятадын CEFC компани стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулжээ.
О.Чанцаа