Испанийн цагдаа нар 13 охиныг секс боолчлолоос аварчээ. Охид Болгарын иргэд байсан гэнэ. Тэднийг гэмт хэрэгтнүүд гартаа оруулж, өгсөн үүргийг нь биелүүлэхгүй бол гэр бүлийнхнийг нь хүчирхийлнэ, хөнөөнө гэж сүрдүүлэн Испанийн нэгэн амралтын газар биеийг нь үнэлүүлж байжээ.
“BBC” агентлагийн мэдээлснээр, охидыг Болгарын ядуу тосгодоос авчирсан байсан гэнэ. Цагдаа нар гэмт хэргийн бүлэглэлийн 34 гишүүнийг баривчилсан байна. Тэд дээд зэрэглэлийн амралтын газар уг бизнесээ хөгжүүлэхээр төлөвлөж байжээ.
О.Чанцаа