Виктор Янукович: Би шүүх нэртэй энэ жүжигт нь оролцохгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович Украины мөрдөн шалгах болон шүүхийн байгууллагуудтай хамтран ажиллахаас татгалзаж байна. Тэрбээр Петр Порошенко түүнд Украин улсыг сүйтгэж буй бүх гай зовлонг тохох гэж байна гэж үзэж буйгаа хэлжээ. Украины хуулийнхан түүнд өмнө нь буруу тохсон учир одоо ямар ч шүүх хуралд оролцохгүй гэдгээ Янукович сэтгүүлчдэд ярьсан байна. Экс Ерөнхийлөгч түүнчлэн улс оронд нь хууль бус явдал болж байгааг хэлжээ.

“Би өмгөөлөгч нарыгаа дуудсан. Тэд шүүх хуралд очиж намайг шүүхийн ажиллагаанд оролцох хүсэлгүй байгааг хэлнэ. Би шүүх гэсэн нэртэй энэ жүжигт оролцохыг хүсэхгүй байна” гэж Виктор Янукович ярьж байна.

Тэрбээр түүнд тохож байгаа хэргийг мөрдөн шалгалтад буцаахаас нааш Киевийн засаг захиргаатай хамтарч ажиллахгүй гэнэ.

Украины парламент 2014 онд түүнийг сайн дураараа огцорсон гэж зарласны дараа Янукович ОХУ руу зугтан гарсан билээ. Тэрбээр Донын Ростов хотод очоод “Гэр бүлийнхний минь амь насанд аюул учирсан тул танилаа бараадан Ростовт ирсэн” гэсэн байдаг. 2014 оны гуравдугаар сард түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэсэн мэдээлэл гарсан ч худал байсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Top