Венесуэл улс иргэний дайны ирмэгт байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардсан жагсаалаар анх эхэлсэн мөргөлдөөн ширүүссээр байна. Хүчнийхэн нэгэн худалдааны төвд нулимс асгаруулагч хий хэрэглэж, настай хүмүүс болон хүүхдүүдийг гэмтээжээ. Мөн өчигдөр Венесуэлийн Засгийн газар болон Ерөнхийлөгч Николас Мадурогийн талынхан сөрөг хүчнийхээ байр руу дайран орж үймээн дэгдээсэн байна.

Түүнчлэн хүмүүс парламентын ордон руугаа дайрсны дараа Латин Америкийн орнууд Венесуэлийг буруутгаж, байдлыг нэн даруй тогтвортой  болгохыг шаарджээ. Тус улс иргэний дайны ирмэгт байгааг олон улс анхааралдаа авахыг Латин Америкийн орнууд хүсч байна. Венесуэлийн сөрөг хүчнийхний мэдээлж байгаагаар тус улсын Үндэсний гвард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж байгаа аж. Сүүлийн сард эмх замбараагүй байдлын үеэр 40 хүн амиа алдсан байна.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Top