Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг суудлаас нь буулгахыг хүсдэг АНУ дахиж энэ шахалтаа хийхгүй гэнэ. Сирийн хямралыг зохицуулах өөр зам олж, Башар Асадыг Ерөнхийлөгчийн суудлаас нь буулгахгүйгээр тус улсад тогтвортой байдлыг авчрах аргыг боловсруулж байгаа талаар “Daily Beast” сонин мэдээлжээ.
Цагаан ордон Сирийн байдлыг зохицуулах шинэ стратегийнхаа хүрээнд Сирид хяналтаа тогтоосон ОХУ-ын үйл ажиллагааг мөн зөвшөөрөх аж. АНУ Сири, Иракт бүгсэн “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхийг гол зорилгоо болгож, террористуудын эсрэг тэмцэхэд Оростой хамтран ажиллана гэж “Daily Beast” мэдээлжээ.
Путин, Трамп нар өнөөдөр Хамбургт эхэлж байгаа “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт дээр анх удаа уулзалдана.
О.Чанцаа