2018 оны хөлбөмбөгийн ДАШТ хойд хөршид болох билээ. “ДАШТ 2018”-ын тоглолтууд ирэх оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-нд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэгвэл дэлхий дахины анхаарлыг татдаг энэхүү том тэмцээний тасалбарыг ОХУ-ыг зорих эрхээ авсан багуудын сугалаа явагдсаны дараа буюу арванхоёрдугаар сараас борлуулж эхлэх аж.
Түүнчлэн Оросын Засгийн газрын шадар сайд, “Россия-2018”-ыг зохион байгуулах хорооны дарга Виталий Мутко мэдэгдэхдээ “Тасалбарын хуваарилалтыг FIFA мэднэ. “ДАШТ 2018”-ын сонгон шалгаруулах шатны тэмцээнүүд арваннэгдүгээр сард дуусна. Үүний дараа шалгарсан багуудыг хэсгүүдэд хуваарилах сугалаа арванхоёрдугаар сарын 1-нд Москва хотод болно. Оросын иргэдэд зориулсан тасалбаруудыг илүү олон байлгахаар хичээж байна” гэжээ.
О.Саша