ХБНГУ-ын Хамбург хотод дэлхийд тэргүүлэгч 20 орны Төрийн тэргүүн, Тэргүүн хатагтай нар уулзалдлаа. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байсан ч уулзалт сайхан уур амьсгалд болж өндөрлөжээ.
Эсэргүүцэгчдээс болж уулзалтын ихэнх хэсэгт нь оролцож чадаагүй АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп дээд хэмжээний уулзалтын төгсгөлд зочид буудлаасаа гарч чаджээ. Жагсагчид түүний байрласан зочид буудлыг бүслэн авч, аюулгүй байдлын үүднээс АНУ-ын Тэргүүн хатагтай гадагш гарч чадахгүй байсан юм. Эсэргүүцэгчид мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний байрласан зочид буудлыг хэсэг хугацаанд бүсэлжээ. Гэвч тэд аль аль нь арга хэмжээндээ очиж амжсан бололтой. 20-иод оны хэв маягтай цагаан даашинзаар гоёсон Меланиа Трамп Оросын Ерөнхийлөгчтэй уулзан тэд цөөн хором үг солилцжээ. Харин тэд хоорондоо юу ярьсан нь дуулдахааргүй байжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
amerkiin terguun hadagtai ystoi goy huuhen shuu uls ornii her hund teruun hadagtaitai zailjgui holbootoi
Erunhiilegch maani aldartai ulaan zangiagaa solchihoj dee, ashtaiv dee