Япон улсад хэт халалт болж байна. Иймээс тус улсын засаг захиргаа иргэдэд хурц нартай үед удаан хугацаагаар гадуур явахгүй байхыг анхааруулжээ. Мөн шингэн зүйл ихээр ууж, малгай, нарны хаалттай явахыг зөвлөж байна. Хэт халууны улмаас Японд өнгөрсөн долоо хоногт дөрвөн хүн нас баржээ. Мөн наранд цохиулсан 8000 орчим хүн эмнэлэгт хандсан байна. Энэ нь өнгөрсөн сарынхаас хоёр дахин их өссөн тоо аж.
Ихэвчлэн настай хүмүүс наранд цохиулах, бие нь хямрах зэргээр эмнэлэгт хүргэгдэж байгаа бол энэ зун нийт 17 хүн хэт халууны улмаас нас баржээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )