БНСУ хэлэлцээр хийх саналаа дахин тавьжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 22

БНСУ Хойд Солонгост хэлэлцээр хийх санал тавьжээ. Өмнөдийн Батлан хамгаалах яам хоёр орны батлан хамгаалах яамдын төлөөлөгчдийг оролцуулан хэлэлцээр хийе гэсэн саналаа Хойд Солонгосын талд хоёр дахь удаагаа тавьж байгаа талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Харин БНАСАУ ямар нэгэн хариу өгөөгүй байна.

БНСУ хэлэлцээр хийх саналаа анх энэ сарын 17-нд тавьжээ. Хойд Солонгос улс зөвшөөрсөн бол хэлэлцээр өчигдөр болох байсан аж. 

БНАСАУ-ын пуужингийн туршилтууд Солонгосын хойгт тогтворгүй байдал үүсгээд байгаа энэ үед хоёр улс хэлэлцээр хийх нь чухал гэдгийг НҮБ ч уриалж байна.

О.Чанцаа

 WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top