Америкийн Техас мужид нэгэн супермаркетийн ойролцоо байсан машины чиргүүл дотроос есөн хүний цогцсыг олжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, уг машины жолоочийг баривчилсан байна. Чиргүүл дотроос 20 хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ. Тэд шингэн дутагдаж, халуунд цохигдсон байна.
Энэ хэрэг явдлыг хүний наймаатай холбоотой байж магадгүй гэж цагдаа нар үзэж байгаа аж. Дайн самуун, хүнд бэрх амьдралаас болж гадны орныг зорин цагаачилж байгаа мянга мянган иргэн хүний наймааны золиос болсоор байна. Гэмт хэргийн бүлэглэлүүд ч цагаачдыг эрхэндээ оруулах аргаа сэдсээр байгаа юм. Өнгөрсөн сард л гэхэд Италид очсон Африкийн цагаачид Сицилийн мафийн бүлэглэлийн эрхэнд орсон билээ. Гэмт бүлэглэлийнхэн цагаачдыг хооллож ундалж, орогнуулж байгаагийнхаа хариуд тэднээр хар тамхи заруулан, эмэгтэйчүүдийнх нь биеийг үнэлүүлдэг байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Энэ Европ Америкчууд үнэндээ л харгис шүү Өөрсдөөс нь илүү хүмүүс энэ орчлонд байж болохгүй мэт аашилдаг