Венесуэлийн Дээд шүүхийн бүх гишүүнийг шоронд хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 24

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Дээд шүүхийн бүх гишүүнийг шорон руу илгээхээ мэдэгдлээ. Парламентын дур мэдэн томилсон шүүгч нарын талаар Мадуро “Тэд ар араасаа шоронд орох болно. Бүгдийнх нь хөрөнгийг царцаасан” гэж “America Television”-д ярьжээ.

Мадуро мөн сөрөг хүчнийг зэрэгцсэн төр байгуулахыг санаархаж том алдаа хийж байна гэжээ. Венесуэлийн Ерөнхийлөгч нийслэл Каракасын гудамжаар машинтай нуугдан явж сөрөг хүчнээс зарласан ажил хаялтыг ажигласан байна.

Венесуэл улсын эдийн засаг хямарч, доройтож байгаад иргэд Николас Мадурог буруутгаж, огцрохыг шаарддаг. Үүнээс болж мөргөлдөөн дэгдэж, олон зуун хүн амь үрэгдсэн. Төрийн эргэлт хийх оролдлого ч байн байн гарч байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.72.245.205) 2017 оны 07 сарын 24

ТЭНЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАЖ ЛАТИН АМЕРИКЫН ХАМГИЙН БАЯН ОРНЫГ ХАМГИЙН ЯДУУ БОЛГООД ОДОО ИРГЭНИЙ ДАЙНЫ ИРМЭГТ АВЧИРСНЫГ ХАРЦГАА. ИЙМД МАНАЙД ҮНДСЭН ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГГҮЙ

0  |  0
N(202.9.43.211) 2017 оны 07 сарын 24

Zov eronhiilogch uraa manai yanaa taminee

0  |  0
boohoo(76.170.48.223) 2017 оны 07 сарын 24

Mongold mon aadil shuuh huuliin baiguullagiin humuusiin horongiig ni shalgaz shorond hiih heregtei

0  |  0
Top