Лондон руу нисч байсан онгоцонд нэгэн зорчигч аваарын гарцыг нээхийг оролджээ. “Wizz Air” компанийн Польшоос Их Британийн чиглэлд нислэг үйлдэж байсан онгоцонд болчимгүй үйлдэл гаргасан уг эрэгтэйг бусад зорчигч нар зогсоосон байна. “BBC” агентлагийн мэдээлснээр, тэрбээр онгоцны ослын гарцны хажууд очин зогсч байснаа хаалгыг нээхийг завджээ. Онгоц зорчигчдын аюулгүй байдлыг сайн хангасан байсан тулдаа хэрэг явдал сайнаар төгссөн байна.
Газардсаны дараа уг эрэгтэйг эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгчээ. Түүнийг аюултай нөхцөл байдал үүсгэхийг завдсан хэргээр баривчилсан байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )