Орос, Герман, Франц, Украины Ерөнхийлөгч нар утсаар ярилцжээ. Тэд Нормандын гэрээний үндсэн дээр Донбассын асуудлыг авч хэлэлцсэн байна. “Нормандын дөрвөл” гэгдэх энэ дөрвөн улсын удирдагчийн хэлэлцэж боловсруулсан гэрээний дагуу Украины зөрчилдөөнтэй байгаа талууд эвлэрч, гал зогсох ёстой юм. Владимир Путин, Ангела Меркель, Эммануэл Макрон, Петр Порошенко нар утсаар холбогдоход Украины Ерөнхийлөгч англи хэлээр ярьсан бол Путин оросоор ярьжээ. Украинчууд үүнд нь дургүйцэж байгаагаа цахимаар илэрхийлж байгаа аж. Путин төрөлх хэлээрээ ярьж, өөрийнх нь эрх давамгай байгааг харууллаа гэж украинчууд бухимджээ. Гэтэл Порошенко Баруунтай хамтран ажиллахад бэлэн, тэдний хүсэлт, шаардлагыг биелүүлнэ гэдгээ илэрхийлж англи хэлээр ярьсан гэж тэд үзэж байна.
Украинчууд үнэн хэрэгтээ Оросын Ерөнхийлөгч төрөлх хэлээрээ ярьсанд бухимдсан юм биш гэж олон улсын хэвлэлүүд бичсэн байв. Тэд өөрийнх нь Ерөнхийлөгч олон улсын лидерүүдийн өмнө бөхөлзөж байгаагаа харуулж, англиар ярьж, тэдний саналыг дуулгавартайгаар хүлээн авсанд бухимдаж байгаа аж. Харин Путин жинхэнэ удирдагч ямар байх хэрэгтэйг харуулж, хэрэгтэй үедээ бардам байжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 6 )
У крайный орос гэсэн үг явсаар украйн болсон. Угаасаа оросууд л шүү дээ. Украйн гэж үндэстэн байхгүй. Бандерууд л бий. Тэд олон үнлэстэн дундаас урвамтгай, увайгүй, харгис байдлаараа ялгарч Гитлерт үйлчилж байсан.
orchin uyeiin bulaan ezlegch
Жинхэнэ эр хүн Путин шиг хүн монголд одоогоор л лав бхгүй
davarsan myy orosyyd
Орос Украиныг барахгүй ээ өөрсдөө хохирно. Бүхэл бүтэн 45 сая хүнтэй үйлдвэржсэн улс ямар жижиг улс биш цаашаагаа олон улстай хиллэдэг.Оросууд Чеченийг Афганистаныг ч ялж чадаагүй шүү дээ. Дэлхийн 2 дайнд Украин ЗХУ-ын армийн том цөм нь байсан