АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд атомын хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй бол том асуудалд орох болно гэж санууллаа. “Цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтарсан дэлгэрэнгүй төлөвлөгөөний хүрээнд үүргээ биелүүлэхгүй бол Ираныг таагүй зүйл хүлээж байх болно” гэж Трамп Охайо мужид очоод байхдаа хэлжээ.
Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зөвшилцлийг Трамп амьдралдаа харсан хамгийн муу гэрээ гэсэн юм. Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлаар ч АНУ-ын Конгресс хэлэлцэнэ гэсэн билээ. Түүнчлэн энэ сарын 21-нд ОХУ Иранд хандан гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан.
О.Чанцаа
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )