Трамп: Украин улс Хиллари Клинтоныг ялуулах гэж оролдсон

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 26

Украины Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтоныг ялуулахаар явуулга хийсэн гэж Доналд Трамп үзэж байна. 2016 онд Украин улс сонгуулийн кампанит ажлыг нь хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэдэгт Трамп итгэлтэй байгаа аж. Тэрбээр энэ талаар өчигдөр “Twitter”-тээ ч бичсэн байсан юм. Энэ хэрэг явдлыг шалгаагүй үлдсэн, АНУ-ын Ерөнхий прокурор үүнд анхаарлаа хандуулаагүйг Ерөнхийлөгч хэлж байна.

Өмнө нь Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рэй “Украин улс АНУ-ын дотоод хэрэгт оролцох гэсэн” гэж байсан юм. “Politico” сонинд мэдээлснээр, Украины Засгийн газар Ардчилсан намаас нэр дэвшин Трамптай өрсөлдсөн Хиллари Клинтоныг ялуулахаар түүнд тусалж байжээ. Трампыг улстөрч байж чадахгүй хүн зэргээр бичиж олон нийтэд хар сурталчилгаа хийж байсан аж. Трамп АНУ-ын Ерөнхий прокуророос энэ асуудлыг шалгахыг шаардаж байна. Тэрбээр “Fox News” телевизийн сэтгүүлч Шон Хэннитийн материалыг нотолгоо болгон хавсаргана гэлээ. Уг материалд Хиллари Клинтоны сонгуулийн штабынхан Украины Засгийн газрын төлөөлөгчид болон Элчин сайдын яамныхантай нь уулзсан талаар өгүүлжээ.

Тэгвэл АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ОХУ-ыг Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлж, Трампыг ялуулсан гэж мөрдөн шалгаж байгаа билээ. Гэхдээ баттай нөлөөлсөн гэх баримт гаргаж ирээгүй байгаа аж. Трамп энэ талаар Орос улс үнэхээр бусад улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хакерын нөлөө үзүүлсэн бол мөрдөн шалгах нь зөв гэсэн юм. Гэхдээ түүний сонгуулийн штабынхан Оростой холбоотой ажиллаагүйг Трамп хэлдэг. Харин АНУ-ын Ерөнхий прокурор болон Холбооны мөрдөх товчоо одоо Трампын зарим зөвлөх болон хүргэн, охин хоёрыг нь ОХУ-тай холбоотой гэж хардаж байгаа билээ.  

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.94.173) 2017 оны 07 сарын 26

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Top