Хадам эхийнхээ аминд хүрсэн гэж сэжиглэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

Японы Нагано мужийн Минова хотод нэгэн аймшигт хэрэг гарчээ. Тус хотод 83 настай хадам эхийнхээ аминд хүрсэн эмэгтэйг баривчилжээ. Гэвт этгээд 52 настай аж.

Нагано хотын цагдаагийн газрын мэдээлж буйгаар, “Сэжигтэн Чика Үено нь талийгаач Казуо Үеног хутгалж амийг нь хөнөөсөн. Уг хэрэг энэ сарын 25-ны өдөр өглөөний найман цаг 40 минутад болсон” гэв. Мөн сэжигтэн хадам эхээ хутгалсны дараа есөн цаг арван минут орчимд түргэн тусламж дуудсан байна. Түргэний эмч нар хэргийн газар ирэхэд талийгаач орон дээрээ хэвтэн, хүзүүнээсээ цус алдаж байжээ. Энэ талаар “Sankei Shimbun” мэдээллээ.

Гэвч талийгаач 40 минутын дараа нас барсан тухай эмнэлэгээс цагдаагийн газарт мэдээлсэн байна. Одоогоор Чика Үеног хадам эхийнхээ аминд хүрсэн гэж сэжиглэж байгаа аж. Учир нь хэргийн газар цустай хутга олдсон талаар “Japan Today” өнөөдөр мэдээллэв.

Д.Галаа

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ууртай(202.131.246.26) 2017 оны 07 сарын 27

хаа газрын гэмт хэрэг манайд ямар хамаа бнаа. Шал хэрэггүй юм Хутгалсан гэчээд буудсан ч гэх шиг чадахгүй бж хэрэггүй мэдээ битгий орчуулж бай балай юм. Монголын гэмт хэрэг багадаад бгам у хааша юм

0  |  0
zochin(125.142.131.225) 2017 оны 07 сарын 27

Buudchihsan ymuu hutgalchihsan ymuu

0  |  0
Top