АНУ-ын Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай хоёр өнгөрсөн долоо хоногт Францад ажил хэргийн айлчлал хийсэн. Түүнийхээ дараа багахан хугацаанд олноос нуугдаж, амарчээ. Тэд долоо хоног амрах гэсэн боловч өчигдөр Охайо мужийн Янгстаунд жил бүр болдог раллид очих хэрэгтэй болсон байна. Арга хэмжээн дээр гарч ирэхдээ тэд маш дотно байсан нь олны анхаарлыг татжээ. Сэтгэлзүйчид Трампын гэр бүлийн байр байдлыг ажиглаад сүүлийн үед харилцаанд нь хямрал гарчээ гэж байсан билээ. Тэгвэл өчигдөр Меланиа, Доналд нар бие биеэсээ холдохгүй хөтлөлцөн явж, үнсэлцэж байсан нь тэд түр хугацаанд амрахдаа харилцаагаа аварсны шинж аж. АНУ-ын хэвлэлүүд Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай хоёрын харилцаа таагүй болж, бүр салахад хүрээд байгаа талаар мэдээлж байсан юм. Меланиа ч нөхрөө Ерөнхийлөгч болсны дараа хямарч, байнга сэтгэлзүйч дээр очдог болсон байжээ. Энэ бүхэн 11 настай хүү Бэрронд нь ч нөлөөлж байсан гэнэ.
Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нарын Охайод очихдоо өмссөн хувцас мөн олны анхаарлыг татжээ. Трамп байнгын стилээсээ арай өөрөөр хувцаслаж, тод өнгийн зангиа зүүсэн бол Меланиа ягаан өнгийн хөнгөн эмэгтэйлэг даашинз өмссөн нь Тэргүүн хатагтайд сайхан зохиж байжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 3 )
балаа *** ахнаасаа мөнгөтэй суучихаад одоо үхсэндээ маяглаад байгаам. Трамп хөгшин хүн өдөр болгон байтугай 7 хоногт 1 ш ааж чадахгүйг мэдэж л бсн бмаарын балаа авгаа хахахах
Хүн бүрийн харилцаанд ан цав гарах үе бий. Даван туулж, нэгнээ ойлгох нь чухал.
Bolj dee Melanya mini, az jargal husie e