Жилийн турш зодуулсан хүү сохрох аюулд хүрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

БНСУ-д нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн таван настай хүү харах чадвараа 20 хувиар алдаж, сохрох аюулд хүрсэн байна. Хохирогч хүү өдөр болгон гэр бүлийн дарамт, зодуурыг тэсэн амьдардаг байжээ.

Ийнхүү харгис гэмт хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр Гуанжү хотын Мукпу дүүрэгт боллоо. Шүүх хурлын үеэр хүчирхийлэл үйлдсэн нагац эгч Ий-д 18 жилийн хорих ял оноосон байна. Мөн хүүхдэд бие махбодын хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэн эх Чойд нь зургаан жилийн хорих ял оноохоор шийдвэрлэжээ.

Ялтнууд өнгөрсөн аравдугаар сараас эхлэн энэ сар хүртэл байнга зоддог байсан аж. Иймд тэднийг Прокуророос бүлэглэсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүн амины хэрэг үйлдэхээр завдсан, хүүхдийн халамжийн тухай хууль зөрчсөн гэж буруутган ялтан Ий-г 25 жил, Чойд 15 жилийн ял оноохоор яллах дүгнэлт үйлдсэн байжээ. Энэ талаар “SBS News” өнөөдөр мэдээллээ.

Д.Галаа

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(118.44.228.119) 2017 оны 07 сарын 28

Huulia heregjuulder yls saihan yumaa. Manaih iim boloosoi.

0  |  0
IRGEN(59.153.85.75) 2017 оны 07 сарын 28

XUULITAI ULS SAIXAN YMAA

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 27

hyyhed zoddog hymyysiig uzen yaddag, er ni yaj zodoj chaddag um boldoo, eryyl bish hymyys l iim um hiine

0  |  0
Top