Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер өчигдөр Дэд ерөнхийлөгч Марош Шевчович болон Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо нартай хамтран хэвлэлийн бага хурал хийжээ. Хурлын үеэр тэрбээр Германы Канцлер Ангела Меркелээс ирсэн дуудлагыг санамсаргүй тасалсан байна. Европын комиссын Ерөнхийлөгч эхнэрээ залгаж байна гэж бодсон аж.
“Aссошейтэд пресс” агентлагт тавигдсан видео бичлэгт, арга хэмжээний үеэр Юнкерийн утас дуугарч, улстөрч уучлалт гуйгаад “Эхнэр маань залгаж байна” гээд утсаа тасалж байгаа харагджээ. Харин тэрбээр утасныхаа дэлгэцийг хараад “Өө, хатагтай Меркель байсан байна” гэж хэлэхэд хүмүүс инээлджээ. Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер өмнө нь Киевт хэвлэлийн бага хурал дээр өлсч байгаа учир түүнээс олон зүйл асуухгүй байхыг хүсч мөн цугларсан олныг инээлгэж байсан билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126