Японы нийслэл Токио хотод нэгэн эрэгтэйг баривчилжээ. Сэжигтэн 83 настай бөгөөд олон хүн цугласан баяр наадмын үеэр хулгайн хэрэг үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм. Түүнийг Торизо Хиросе гэдэг талаар “TBS News” мэдээллээ.
Тус хотын цагдаагийн мэдээлж буйгаар “Кацушика тойрогт энэ сарын 25-ний өдөр галт наадам зохион байгуулсан. Гэвч энэ үед сэжигтэн эмэгтэй хүний хэтэвч хулгайлсан” гэв. Хохирогч 30 настай, сувилагчийн ажил хийдэг байжээ.
Ийнхүү сэжигтнийг өчигдөр баривчлан байцаалт авах үед тэрбээр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөнгүй. Түүнийг хэлж буйгаар, “Тэнд олон хүн цугласан байсан. Би тэндээс гарах гэж л явж байсан. Харин 73 настай эрэгтэй хулгай хийснийг гэрчилнэ” гэжээ. Энэ талаар “Tokyo Reporter” өнөөдөр мэдээллээ.
Д.Галаа
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Galaa guai jaahan oodrog yum orchuulj bolohgui bna uu iim ih yaduu setgehuite bj bolohgui shd