Мексикийн Тамаулипас мужийн Нуэво Ларедо хотод есөн хүний цогцос олджээ. Мужийн Аюулгүй байдлын албаны төлөөлөгч Луис Альберто Родригесын “W Radio”-д ярьснаар, цогцоснуудын хажууд бичиг орхисон байсан ч гаргаж уншихын аргагүй аж. “Тамаулипасын Ерөнхий прокурорын газар есөн хүнийг алсан хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн” гэж Луис Альберто Родригес мэдээлжээ.
Дээрх есөн цогцос хэн хэнийх болохыг тогтоох ажил үргэлжилж байгаа гэнэ. Өмнө нь Мексикт үдэшлэг дээр 11 хүнийг буудсан хэрэг гарчээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )