АНУ Оросын эсрэг эдийн засгийн хориг тавьсаар байгаа билээ. Тэд дахин шинэ хориг тавих хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч АНУ-ын энэ үйлдлийг тэвчээд байх боломжгүйг мэдэгдлээ. Москва хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Финландын Төрийн тэргүүн Саули Ниинистётой уулзаад хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдэв. АНУ дээрх хуулийн төслөө эцсийн байдлаар гаргаж ирэхэд нь хориг арга хэмжээ авахаар Путин бэлтгэж байгаа аж. Тэрбээр Орос улс өнгөрсөн хугацаанд маш тэвчээртэй хандсаныг хэлж байна. Гэвч дандаа тэсээд байх боломжгүйг Оросын Ерөнхийлөгч хэлжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Путин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “АНУ-ын бэлтгэсэн Оросын эсрэг хориг арга хэмжээ авах шинэ хуулийн төсөл эцсийн байдлаар гарахыг хүлээж байна. Хориг тодорхой болоогүй байхад хариу ямар арга хэмжээ авах талаар нарийвчлан ярих боломж алга. Гэхдээ АНУ удаан хугацаанд биднийг өдөөн хатгаж ирлээ. Оросын дипломатуудыг тайлбаргүйгээр улсаасаа гаргасан. Олон улсын дипломат харилцааны хэм хэмжээг зөрчсөн” гэжээ.
АНУ Оросын эсрэг тавих хоригоо хараахан батлаагүй байгааг тус улсын Сенатын хорооны олон улсын асуудал эрхэлсэн дарга Боб Коркер мэдээлсэн билээ. Хуулийн төсөл эцсийн байдлаар бэлэн болоогүй, дахин хэлэлцэх аж.
Путин АНУ-ын бэлтгэж байгаа шинэ хоригийг Америк геополитикийн давуу талаа ашиглаж байна гэж үзжээ. Энэ үйлдэл нь АНУ өөрийнхөө улсын эдийн засгийн сонирхлын үүднээс хийж байгаа зүйл гэж ОХУ үздэг. Оросын эсрэг хориг арга хэмжээ авах нь туйлын хууль бус зүйл гэдгийг Путин дахин хэллээ. Мөн олон улсын худалдааны эрхийг зөрчиж байгаа аж. Иймээс АНУ-ын үйлдлийг тэвчихгүй гэлээ. Путин “Бид их тэвчсэн. Та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт бид хариу барих үе ирнэ” гэв.
Путин түүнчлэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хоёр орны харилцаа ийм байгаад мэдээж харамсч байна. Харилцаа, хамтын ажиллагаанд маань дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаа. Эцэст нь бүх зүйлийн учир олдоно гэдэгт найдаж байна” гэжээ. Москва, Вашингтоны харилцаа АНУ-ын дотоод улс төрийн асуудлын золиос болж байгаад харамсч байгаагаа Путин илэрхийлсэн байна. Оросын Ерөнхийлөгч өмнө нь ч АНУ-ын зүгээс ирж байгаа олон буруутгалыг тус улсын дотоодын улс төрийн тэмцлээс үүдэлтэй гэж байсан юм. Трампын өрсөлдөгчид болон түүнийг эсэргүүцсэн хүмүүс тэмцэлдээ ОХУ-ыг ашиглаж, тус улсын Элчин, төлөөлөгчидтэй нь холбоотой гэж засаг захиргааныхаа хүмүүсийг буруутгаж байгааг Путин хэлдэг. Гэхдээ АНУ-ын одоогийн Конгрессыг Путин муугүй гэж дүгнэж буйгаа сэтгүүлчдэд хариулжээ. Доналд Трампын сонгуулийн штаб Оростой холбоотой байсан гэх асуудлаар шалгаж байгааг Путин “Энэ бол мөрдөн шалгах ажил гэж үзэж байна. Шалтгаан байгаа үед л мөрддөг, судалдаг. Бид үүнийг зүгээр л Оросын эсрэг хий өвчин нэмэгджээ гэж харж байна. Юун түрүүн энэ бол Оросыг бус улс төрийн дотоод тэмцэлдээ нэгнээ айлгах хэрэгсэл. Ерөнхийлөгч Трампын эсрэг хүмүүсийн дотоод дахь тэмцэл нь” гэв.
Гэхдээ ОХУ болон АНУ хамтран ажилласнаар хоёр орны ард иргэдийн санааг зовоож байгаа олон хурц асуудлыг шийднэ гэжээ. Сэтгүүлч нар Путинээс одоо хамгийн чухалчилж байгаа зүйлүүдийг нь асуухад “Олон улсын хямралыг зөөлрүүлэх, терроризмтой тэмцэх, экологийн асуудлуудыг шийдвэрлэх, хууль бус цагаачлалтай болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхийг чухалчилж байна. Энэ хүрээнд дэвшил гарна гэдэгт итгэж байгаа” гэжээ.
Гэвч АНУ-д эрүүлээр сэтгэдэг олон хүн бийг Путин хэлэв. “Өнөөдрийн энэ нөхцөл байдал хэзээ нэгэн цагт дуусна. Бид харилцааны шинэ түвшинд хүрэх болно. АНУ, Оросын харилцаа бэхжиж, хоёр орны ард түмний сонирхлыг хүндэтгэн хэрэгжүүлэх цаг ирнэ” гэлээ.
Одоо АНУ Оросын эсрэг шинэ хоригийн талаарх хуулийн төсөлдөө Ерөнхийлөгч Доналд Трампаар гарын үсэг зуруулахаар өргөн барих л үлджээ. АНУ-ын шинэ хоригоос болж Германы бизнес хохирч болзошгүй байгаа юм. Энэ талаар тус улсын Эдийн засаг, эрчим хүчний сайд мэдээлжээ. Европ бүхэлдээ АНУ-ын хоригийг дэмжихгүй байгаа нь хохирол амсахаас айсных биз ээ. Зургадугаар сард ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Зигмар Габриэл болон Австрийн холбооны Канцлер Кристиан Керн Оросын эсрэг хориг арга хэмжээ авах нь Европын эрчим хүчний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж болгоомжилж байгаагаа мэдэгдсэн. Европын Холбооны иргэд болон компаниудыг энэ хоригт орохгүй байгаасай гэж тэд хүсч буй. Тиймээс АНУ-аас хоригт багтах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг бичгээр шаардана гэж Еврокомиссын дарга Жан-Клод Юнкер хэлж байсан юм.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 43 )
Оросд хүний эрх ардчилал нь ихэссэнээс болж юу болсоныг Оросын 90-д оны үйл явдлууд хангалттай харуулсан.Одоо манайд ч ардчилал хуний эрх хэрээс хэтэрч маш их мөнгө офшорт гарч, ардчилалын буяныг жинхэнэ утгаар нь хүртсэн улс төр бизнесийн бүлгүүд гаарч байна.Энэ галзуурсан олигархуудад,офшоорчдод,бизнес бүлэглэлд ХАТУУ ГАР ХЭРЭГТЭЙ БАЙНА.
chanzaldulam medeenees hozorchee ochigdor oros hariu arga hemjeegee avchihsan shyydee
Путин шударга, хүний мөстэй, цэцэн удирдагч. Америк сүүлийн жилүүдэд Оросуудын үнэхээр тэвчээрийг нь барж байна даа.
АНУ терроризмийг өдөөсөн, Ирак,Ливи,Афганистан,Сири, Украйнд иргэний дайн хямрал бутралыг үүсгэсэн, энэ мэт түрэмгийллийнх нь эсрэг хатуу зогсож байгаа хамгийн том улс Оросын эсрэг ”ардчиллын” бүх аргаа хэрэглэж байна,Орос аугаа Путин мундаг шүү
Хамгийн том террорист алан хядагч улс бол АНУ . Хүн төрлөхтний эсрэг цөмийн зэвсэг хэрэглэсэн цорын ганц улс бол АНУ
Орост ардчилал хүний эрх хязгаардмал ямарваа асудлыг хүчээр шийдэж хуучин соц-ком үзлэсээ салахгүй зүүн европ дундат азийг эрхэндээ байлгахыг чухалчилж байна украйны бодлогод шууд орж орос гаралтай хүмүүсийг өөхшүүлж зэвсэгвтехникээр хангаж байна гэвч ард түмний нь амидрал сайн биш эдийн засгийнхаа гол хэсгийг зэвсэглэлд зориулсан бага буурай оронг үл хүндэтгэн их гүрний дээрэнгүй үзэл нэвт шингсэн орон манай улсад ч дээрэнгүй ханддаг нь эгийн голын УЦС ыг баиулахгүй маш их хохироож байгаа зэрэг нь хүн төрлөхдөнд таалагдахгүй зүйл оросуудад их бий АНУ ОХУ би чидээ тулвал халуун цөмийн л дайн
БААДАЙ ЧИ ХОЛ ОЧИЖ БОРГО ДОО МУУ НОХОЙ МИНЬ ОРОСЫН АРД ТҮМНИЙГ ХЭНЧ ДИЙЛЭХГҮЙ ..ПУТИНД ЧИ ЗААХ УУ ХАР ТАМХИ ТАТАЧИХААД Д ГУДМАНД ГАРЧ ХҮН БУУДДАГ АРДЧИЛСАН НИЙГЭМ УДАХГҮЙ МӨХӨХ БОЛНО .
Зөвхөн миний бодол надаа зөв.Би бусдаас сонсох дуртай.Путины тухайд хийх юмаа хийсэн бол одоо орхи.Заавал ”ноён”байх албагүй.Оросын ард түмэн аугаа тэмцэгч дайчин ард түмэн.Өмнөх аугаа удирдагч нар шиг орхи.Бидний 1 алдаа бол соц-ком сэтгэлгээ байгаа явдал юм.ӨӨрийн алдааг олж зөвшөөрдөггүй.АНУ бол яах аргагүй олон зүсийн ард олны улс.Амьдрал жинэхэн шударга өрсөлдөж бий болсон улс.
АНУ бүхнийг мэдэлдээ байлгах гэж улайрч байна. Славянчуудын дотоод хэрэг тэр янкуудад ердөө ч хамаагүй. Харин АНУ-ын дэлхийг эзэрхэх замд орос садаа болж байгаа. Крым Домбасс оросууд суудаг оросуудын нутаг. Украйны өнөөгийн удирдагчид үндэстнийхээ эрх ашгийг үл тоодог урвагчууд.
путин зөв
МУУ ПЛАТОВ МИНЬ АНУ ГИЙН ЭСРЭГ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУДЛАА ХИЙРХЭЭД ЯАХАВ ЭЭ. ӨӨРИЙГЭЭ АГУУ ГЭСЭН СОЛИОРЛООС БОЛЖ ЭЗЭЛСЭН КРЫМ ДОНБАССАА БУЦААГААД ӨГЧИХ ТЭГЭЭД Л ТЭД ЧАМАЙГ ӨРШӨӨНӨ ШҮҮ ДЭЭ
Ivaniig uurluulj bolohgui dee
путин маш зөв үг хэлжээ дэмжиж байна
Оросын Путин Крымыг авсан нь маш зөв алхам. Донбас, бас бус орос үндэстэн голлодог мужуудаа нэрлэхэлгүй авах хэрэгтэй. Украйн чинь орос шүү дээ. Путин ялна, дэмжинэ.
Крымыг буцаагаад өгчихөө. Украйныг тайван орхи. Хөрш орон болгон руугаа дайрч давшилаад байхаар чинь тэгж байгаа юм ш дээ. Өөрийнхөө дутагдлыг эхлээд зас.
ANU ih davarch bn. Tegj baij narmaigaa neelgeh bii dee. Gaigui naigaa?
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126