БНАСАУ-ын пуужингийн ээлжит туршилт нь амжилттай болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, “Хвасон-14” пуужинг туршсанаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун баталсан байна. Тэрбээр пуужингууд нь АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэхэд ядах юмгүйг хэлжээ. Түүнчлэн Ким Чен Ун цөмийн хөтөлбөрөө улсынхаа үнэлж баршгүй хөрөнгө гэсэн байна.
АНУ болон Өмнөд Солонгос улс Пхеньяны туршилтуудын хариуд баллистик пуужингийн сургалтын хөөргөлтийг өчигдөр хийсэн гэсэн мэдээлэл байгаа аж. БНАСАУ энэ сарын 4-нд “Хвасон-14” пуужинг мөн хөөргөсөн юм. Энэ пуужин нь өмнөхүүдээсээ илүү хүчтэй, хол зайг туулах чадалтай. Шинжээчдийн дүгнэж байгаагаар, Хойд Солонгос энэ маягаараа 2018 он гэхэд АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч чадах пуужин үйлдвэрлэхээр байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
дэмжиж бн
ashgui dee usa-g ustga