Оффшор компанитай байсан Ерөнхий сайдыг огцруулав

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 29

Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифыг албан тушаалдаа тохирохгүй хүн гэж үзлээ. Ерөнхий сайд болон түүний гэр бүлийн гишүүдтэй холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгаад ийм дүгнэлтэд хүрчээ. Пакистаны Дээд шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сараас Наваз Шарифт холбогдох хэргийг шалгасан байна. Мөрдөн шалгах комиссын маш олон хуудас тайлантай танилцаад Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрийг гаргажээ.

Наваз Шарифын гурван хүүхэд нь Британид бүртгэлтэй гурван оффшор компанийг нууцаар эзэмшиж байсан нь тогтоогджээ. Дээд шүүх Ерөнхий сайд болон түүний гэр бүлийнхэнд эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэрийг мөн гаргасан байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(202.70.46.216) 2017 оны 07 сарын 30

manai tur yag unendee ebhbayariin ued bish m.enhbold elbegdorjiin ungun deer avilga jinhene utgaaraa nutagshaad bnshe odo hetsuulde .buhel buten turiin huuliar uursdiiguu hamgaaluulaad bayajaad bdg evgui togtoltsootoi gantshan erunhiilugch l uzej bnda amjilt

0  |  0
ZOCHIN(139.5.218.147) 2017 оны 07 сарын 30

PAKISTANII SHVVGCH NARIIG MONGOLDOO AWCHIRCH AJILLUULYA.

0  |  0
Ккк(66.181.176.207) 2017 оны 07 сарын 29

Муу амьд явахаар сайн үх гэдэг

0  |  0
Манай хуулинхан унш(66.181.176.207) 2017 оны 07 сарын 29

Манай шүүгчид үлгэр жишээ аваач ард чинь ард түмэн ерөнхийлөгч байна айх хэрэггүй шүү дээ ямар ч байсан хүүхэлдэй биш хүн гэдгээ харуулцгаа

0  |  0
Er hun(27.123.214.116) 2017 оны 07 сарын 29

Manaid heregjeesei dee

0  |  0
Top