Узбекистаны Ерөнхийлөгчийн охин гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 29

  Узбекистаны Ерөнхий прокурорын газар экс Ерөнхийлөгчийнх нь охин ял сонссоныг нууж байжээ. Ислам Каримовын том охин Гульнара Каримова таван жилээр эрх чөлөөгөө хасуулсан байна. Түүнийг 2015 онд олон гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. Гульнара Каримовад оноосон ялын талаарх нарийн зүйлүүдийг нууж байсан нь илэрсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Гульнара гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран ажилладаг байжээ. Тус бүлэглэл нь хулгай хийж, мөнгө угаан, төрийн мөнгийг үрж, татвараас зайлсхийж байсан аж. Мөрдлөгөөр гэмт бүлэглэл нь 12 оронд үйл ажиллагаа явуулдаг байсныг тогтоосон байна. Тэр дундаа ОХУ-д их хөрөнгөтэй байжээ.

Өнгөрсөн жил Гульнара Каримоваг сураггүй алга болсон, нас барсан зэргээр мэдээлж байсан билээ. Тэр ч бүү хэл Узбекистаны Ерөнхийлөгчийн охины нэрээр оршуулсан авс байсныг ч илрүүлж байжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mm(122.201.21.208) 2017 оны 07 сарын 30

Haa saigui l ulsaa idej muljsun humuus

0  |  0
Top