Америкчуудын био лабораторууд

2017 оны 07 сарын 29

Оросын "Pravda.ru" сайтын мэдээлж буйгаар АНУ-ын БХЯ тэрбум гаруй ам.долларын зардал гаргаж дэлхий даяар олон зуун био лабораторуудыг байгуулж байгаа аж. Шинээр био лаборатор байгуулж буй улсын дотор хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Гүрж, Казакстан, Узбекстан, Тажикстан, Украйн зэрэг орнууд орж байна. Одоогийн байдлаар америкчууд Азербайжан улсад шинээр лаборатор байгуулж байгаа гэнэ. Харин өнгөрсөн жил Армен Улсад гурван шинэ лаборатор шинээр нээлтээ хийжээ. Нэг ёсондоо ОХУ-ыг тойруулан био лабораториудаа барьж байна гэсэн үг юм. 

Үр дүнд нь америкчууд тухайн бүс нутгийн биологийн болон халдварт өвчинд бүрэн хяналтаа тогтоох эсвэл нөлөөлөх боломжтой болох юм. Энэ бүх үйл ажиллагааг америкчууд "Хуучин ЗХУ-ын үеэс тухайн улс орнуудад хадгалагдан үлдсэн өвчин үүсгэгч бичил организмуудын хадгалалтын аюулгүй байдлыг дээшлүүлэх" зорилготой хэмээн тайлбарлаж байгаа. Гэвч нөхцөл байдал тайлбарлаж байгаагаас арай өөр байгаа бололтой. Тухайлбал Голландын эмнэлгийн нэгэн төвд америкчуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр генетикийн өөрчлөлт оруулсан шувууны томууны вирус гаргаж авсан тохиолдол гарсан. Үүнээс болж Европын холбоо нь уг вирусыг устгах зорилгоор их хэмжээний хөрөнгө зарцуулах болжээ. 

Ямартай ч америкчуудын био лаборатор хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад буюу оросын хилийн дагуу олноор баригдах болсон. Энэ үйл явцыг оросууд анхааралтай ажиглаж байгаа нь дамжиггүй. Зүгээр ажиглаад суулгүй эдгээр лабораториудыг хаах талаар арга нэгэн хэмжээ авах нь тодорхой юм.

Дэд хурандаа Р.Энхболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top