Эцэг нь охиноо насанд хүрэгчдийн бүтээлд ашиглаж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 31

Япон улс нэгэн жигшүүрт хэргийг ил болгожээ. Энэхүү хэрэгт холбоотой дөрвөн этгээдийг  Токио хотын цагдаагийн газраас баривчилжээ. Тэднийг Хёго мужид “Өсвөр насны охиныг насанд хүрэгчдэд зориулсан бүтээлд ашигласан” гэж буруутгаж байгаа талаар “Jiji Press” мэдээллээ.  

Уг этгээдүүдийн нэг нь хохирогчийн эцэг 47 настай Сатоши Акимото гэх цагдаа байжээ. Мөн түүнтэй хамтран зурганд зохиол бичдэг Санктуари, гэрэл зурагчин Сенри Ширатори гэх 57 настай этгээд байсан аж. Тэд 2015 оны хоёрдугаар сард охиныг 13 настай байхад нимгэн, бие харагдахуйц усны хувцас өмсгөн зургийг нь авсан байжээ. Энэ үйлдэл нь мэдээж хууль зөрчин, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан үйлдэл юм.

Мөн охины эдгээр зургуудийг 2016-2017 онд интернетээр зарсан хүн нь охины эцэг байжээ. Эцгийнх нь хэлж буйгаар, “Би охиноо бага зэргийн мөнгөөр золиосолсон. Би охиныхоо бага насыг сүйтгэсэн. Намайг уучлаарай” гэжээ. Тэрбээр охиныхоо зургийг ашиглан таван сая иен авсан байжээ.

Харин хохирогчийн үг гэр бүлийг нь цочирдуулсан юм. Охин хэлэхдээ, “Би 8-13 насны хооронд таван жилийн турш ийм төрлийн зураг авалтанд орсон” гэв. Энэ талаар “Tokyo Reporter” мэдээллээ.

Д.Галаа

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top