Бага насны хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэсэн тул баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 31

АНУ-ын Оклахома хотод 23 настай Сара Хорсе гэгчийг баривчилжээ. Түүнийг бага насны хоёр хүүхдийн дэргэд архитан согтуурсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Гэрчийн хэлж буйгаар, “Тэдний гэрээс хоёр хүүхдийн уйлах дуу сонсогдоход цагдаад дуудлага өгсөн” гэжээ. Харин цагдаа нарыг ирэхэд гэрч тэдний хаалгийг тогшин зогсож байсан аж. Тэднийг гэрт нэвтэрч ороход Сара Хорсе архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай шалан дээрээ хэвтэж байжээ.

Харин гурван сартай хүүхдийнх нь живх бохирдон, уйлж байсан. Харин өөр нэг бага насны хүүхэд байсан нь гэртээ алхаж явсан талаар “Crime Watch Daily” мэдээллээ.

Д.Галаа

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top