Сирийн Гадаад хэргийн яам НҮБ-д хандан АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвслийг энгийн иргэдэд цохилт өгөхийг зогсоохыг хүслээ. “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энх тайван байдлыг хадгалах, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж, Сирийн ард түмний эсрэг гэмт хэрэг явуулж байгаа Барууны цэргийн эвслийн үйлдлийг зогсоох хэрэгтэй байна” гэж тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. Олон улсын цэргийн эвсэл нь амралтын өдрүүдэд Сирийн Аль-Маядин болон Бу-Кемаль хот руу агаарын цохилт хийсэн байна. Эдгээр цохилтоос болж хамгийн багадаа л 16 хүн нас баржээ. Харин АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвсэл эдгээр цохилтыг үгүйсгэж байгаа аж. Иймээс Сирийн Гадаад хэргийн яам НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандан террористуудтай тэмцэхээр байгуулагдсан олон улсын цэргийн эвслийн Сири дэх үйл ажиллагааг нь зогсоохыг хүслээ. Энэ эвслээс болж энгийн иргэд амиа алдаж байгаа юм. Сирийн тал хоёр мэдэгдэл хүргүүлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Аюулгүйн зөвлөлийн тэргүүнд энэ хүсэлтээ хүргүүлээд байна.
“SANA” агентлагийн мэдээлснээр, амралтын өдрүүдэд олон улсын цэргийн эвслийн хийсэн цохилтуудад Бу-Кемаль хотын эмнэлэг болон спортын клуб өртжээ. Бөмбөгдөлтөөс болж зургаан хүн амиа алдсан байна. 10 хүн хүнд болон хөнгөн шархаджээ. Хөрш хот Аль-Маядинд нь мөн цохилт өгч, 10 энгийн иргэн бөмбөгдөлтийн золиос болсон байна. Бу-Кемаль, Аль-Маядин хотуудад “Исламын улс” террорист бүлэглэл үйл ажиллагаагаа явуулж байгаа ч АНУ-ын тэргүүлдэг цэргийн эвсэл цохилтоо сайтар судлалгүйгээр хийдэг аж. Өнгөрсөн тавдугаар сарын 25, 26-нд хийсэн бөмбөгдөлтөөр 100 гаруй хүн амиа алдсан байна. Орон сууцны барилгууд, эмнэлэг бөмбөгдөлтөж өртөж байгааг алдаа гэж хэлэхэд эргэлзээтэй байгааг Сирийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )