АНУ Японд эргүүлэн өгөх ёстой Окинава арал дахь 481 гектар газраас дөрвөн гектарыг нь буцаан өгчээ. “Футэмма” цэргийн баазын эзэмшиж байсан газар нутгаас АНУ эргүүлэн өгөх ёстой юм. Гэхдээ энэ нь баазын 0.8 хувь нь л аж.
2016 оны арванхоёрдугаар сард хийсэн гэрээнийхээ дагуу АНУ-ын арми Окинава арал дахь эзэмшлийнхээ зургааны нэгийг Японд буцаан өгөх ёстой. АНУ-ын арми газар нутгийг нь хамаагүй эзэмшиж, цэргийн техникийн туршилт хийн нутгийн иргэдэд аюул учруулж байгааг эсэргүүцсэн япончууд удаа дараа жагсаал хийсэн юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )