1995 онд супермаркетад гарсан хүн амины хэргийг дахин мөрдөнө

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 31

Япон улсад 1995 онд гурван эмэгтэйн аминд хүрсэн аймшигт хэрэг гарч байсан юм. Харин өчигдөр хүн амины хэрэг гарсан Хачиожи хотод орших супермаркетад Токио хотын цагдаагийн офицерууд иржээ. Тэд талийгаач нарт хүндэтгэл үзүүлэн, энэхүү хэргийн талаар мэдээлэл авахыг хүссэн тухайгаа хэлсэн байна.

Цагдаагийн офицерүүдийн хэлж буйгаар, “Нампэйн Оуда супермаркетын гурван ажилтан эмэгтэйн аминд хүрсэн этгээдийг баривчилж, хариуцлагыг нь хүлээлгэх болно. Иймд гэмт этгээдийн тухай мэдээллийг зургаан сая иенээр авч, мэдээлэгчийг шагнана” гэжээ.

Хэргийн тухай тодруулбал, 1995 оны долдугаар сарын 30-ны орой Хачиожи хотод байрладаг Нампэйн Оуда супермаркетад гурван эмэгтэй ажилтныг буудаж амийг нь хөнөөсөн. Талийгаач нар 16, 17 настай, ахлах сургуулийн сурагчид байжээ. Мэдээж тэд цагын ажил хийж байсан. Гэвч алуурчин тэдний толгойд сум зоосон юм.

Мөн 20 жилийн хугацаанд энэ хэргийг шийдвэрлэх тогтоол гараагүй. Харин цагдаагийн тайланд анх бичсэнээр, “Дээрэм хийхээр оролдсон” гэжээ.

Сэжигтнүүдийн тухай:

Уг хэрэгтэй холбоотой нэгэн хачирхалтай зүйл болсон. Энэ нь Токио хотын Метрополитан цагдаагийн газраас 2005 онд жамаараа нас барсан эрэгтэйн хурууны хээтэй алуурчных тохирч байжээ.

Эхний хурууны хээ нотлох баримт болж чадаагүй гэж үздэг. Гэвч эрэн сурвалжилж байсан хүний зурагтай таарч байсан аж. Мөн тэр үед олсон хурууны хээнүүд хэргийг хаахад хангалттай нотлох баримт болоогүй. Үүнээс гадна цагдаагийн тайланд бичсэн нэг зүйл бол, “Нас барсан сэжигтэнд байсан гар буу аллагын хэрэгтэй холбоотой байсан. Энэ зэвсэг нь Филиппинд үйлдвэрлэсэн хууль бус гар буу байсан” гэв.

Мөн дахин нэг сэжигтэн байсан нь 2009 онд мансууруулах бодисын наймаатай холбоотой Хятад хүн байсан. Мөн Япон, Хятад улсад 1990-ээд оны үед цувралаар хулгай хийсэн. Хятадаас хуурамч паспорт ашиглан Японд байсан бөгөөд 2006 онд Канадын иргэншил авсан байжээ. Гэвч 2010 онд Канадын эрх баригчид Дээд шүүхэд шилжүүлэн, БНХАУ-ын сэжигтнийг 2003 онд Япон руу шилжүүлсэн. Энэ үед түүнийг супермаркетад аллага үйлдсэнтэй холбоотой зүйл ярихаас татгалзсан байжээ.

Д.Галаа 

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(120.142.31.236) 2017 оны 08 сарын 02

oyunii homsdoltoi humuus oilgohod hetsuu

0  |  0
WTF(202.9.43.119) 2017 оны 07 сарын 31

Suuleesee 2 dahi uguulber byr tsag hugatsaanii mashin yum bna. Canad yavnaa.

0  |  0
mgl(122.201.21.141) 2017 оны 07 сарын 31

yu ch oilgosongui sdakaaaa

0  |  0
Ппролл(66.181.184.197) 2017 оны 07 сарын 31

Ойлгомж муутай орчуулга болж дээ

0  |  0
Top